ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өглөө. /2021.02.24, 11:00 цаг/
Сүүлийн 24 цагт 67 хүн эдгэрч гэртээ гарлаа. Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчилсөн 2070 хүн буюу 75.1 хувь нь эдгэрчээ. Одоогоор 670 хүн эмчлэгдэж байгаагаас маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 69, хөнгөн 593 хүн байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 26058 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрлээ. "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнээс 9 тохиолдол илэрлээ. Энэ арга хэмжээний хүрээнд нийт 131 тохиолдол батлагдлаа. Үүнээс 59 тохиолдол нь анхны шинэ халдварууд, 72 нь хавьтлууд байна.
Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 2755 болсон.