Д.Нарангэрэл: Вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж буй орнуудад өвчлөл буурч байна

2021 оны 02 сарын 24

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өглөө. /2021.02.24, 11:00 цаг/


ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: Коронавирусний эсрэг вакциныг дэлхийн улс орнуудад хийлгээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 95 улс оронд 213 сая тун вакциныг хэрэглэсэн байна. Өдөртөө дунджаар 6.11 сая хүн коронавирусний эсрэг вакциныг хэрэглэж байна.

Коронавирусний эсрэг вакцины гол зорилго бол халдвараас сэргийлэх, тархалтыг бууруулах, коронавируст халдварын улмаас эндэх эндэгдлийг бууруулах, хүндрэлийг багасгах гурван зорилгын хүрээнд хийгдэж байгаа.

Дэлхийн гурван орон улс орныхоо хэмжээнд коронавирусний эсрэг вакциныг сайн хийж, тэргүүлж явна. Нэгдүгээрт Израиль улс хүн амынхаа 70-80 хувийг, хоёрдугаарт АНУ хүн амийнхаа 50-60 хувыг, мөн Их Британи гэх улсууд дархлаажуулалтыг сайн хийж байна. Үүний эхний үр дүнгүүд гарч эхэлсэн, эдгээр улсуудад өвчлөлийн тоо буурч эхэлсэн, эмнэлгийн орны ачаалал багасч, эмнэлэгт хүндэрч ирэх өвчитний тоо буурсан таатай үзүүлэлттэй байна.

Үүний үр дүнд дэлхийн дахинд коронавируст халдварын тархалт буурах хандлагатай байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.218) 2021 оны 02 сарын 24

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Top