Өнгөрсөн 24 цагт коронавирусний 46 тохиолдол нэмэгдлээ

2021 оны 02 сарын 25

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2021.02.25, 11:00 цаг/


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 16777 хүнд PCR шинжилгээ хийхэд 46 хүнээс халдвар илэрлээ. Энэ тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, 22 нь "Нэг хаалга- Нэг шинжилгээ"-тэй холбоотой байна. Үлдсэн 23 нь ажиглан тусгаарлах байранд болон гэрэээр тусгаарлагдсан батлагдсан тохиолдлын ойрын болон хоёрдогч хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс илэрлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1960 болсон. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2286 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 27 тохиолдол эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2801 байна. Үүнээс эдгэрсэн 2097 хүн буюу 74.8 хувь нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 689 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

 

Top