А.Амбасэлмаа: Уйдалгүйгээр маскаа зөв зүүх хэрэгтэй байна

2021 оны 02 сарын 25

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өглөө. /2021.02.25, 11:00 цаг/


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 16777 хүнд PCR шинжилгээ хийхэд 46 хүнээс халдвар илэрлээ. Энэ тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, 22 нь "Нэг хаалга- Нэг шинжилгээ"-тэй холбоотой байна. БЗД-ийн 16-р хорооноос шинээр бүртгэгдсэн. Бусад нь хуучин бүртгэгдсэн хорооноос хавьтлуудаас илэрсэн.

Үлдсэн 23 нь ажиглан тусгаарлах байранд болон гэрэээр тусгаарлагдсан батлагдсан тохиолдлын ойрын болон хоёрдогч хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс илэрлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1960 болсон. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2286 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 27 тохиолдол эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Маскаа буруу зүүгээд байна. Үүндээ анхаарах хэрэгтэй. Хүн бүр сэрэмжлэх, сэргийлэх арга хэмжээг мэддэг болсон. Гэхдээ үүнийгээ уйдалгүйгээр үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг зөвлөе.


Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2801 байна. Үүнээс эдгэрсэн 2097 хүн буюу 74.8 хувь нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 689 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 62, хөнгөн 619 хүн эмчлэгдэж байна.

Сүүлийн бүртгэгдсэн 46 тохиолдлыг дүүрэг тус бүрээр танилцуулбал,

БГД-7, БЗД-16, СХД-3, СБД-3, ХУД-14, ЧД-4 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Энэ хугацаанд коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 735 хүн байна. Өчигдөр 251 хүнийг хяналтаас гаргаж, 233 хүнийг нэмж хяналтад авсан.

Хоёрдогч хавьтал 1221 хүн байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудын хяналт, тандалт шинжилгээ судалгаа хийгдэж, эдгээр хавьтлуудаас коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүтгэгдэж байна.


Шинээр үүссэн том голомт байхгүй боловч гэр бүлийн хүрээнд, мөн хавьтал нь хоёдогч хавьтлаар бүртгэгдсэн гэрээсээ халдвар илэрсэн тохиолдлууд бүртгэгдсэн байна.

Коронавируст халдварын нөхцөл байдал, халдварын батлагдсан тохиолдлын тоо тогтвортой буурахгүй, халдвар цаашдаа үргэлжлэх хандлагатай, халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлын тоо нэмэгдэж байгаа учраас ард иргэд коронавирусний эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ улам хүчтэй болгох, хүн бүр маскаа зөв зүүх, олон хүн цугласан газраар явахгүй байх, ахуйн нөхцөлд ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмээ сахихад онцгой анхаарах шаардлагатай байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.54) 2021 оны 02 сарын 25

Нямхүү энэ авгай 2 нийлээд олон хүнийг хорлож хохироолоо. Халдвар ийм балай юмнуудаас болж ихэссэн шүү. Монгол улсад мөн ч их гай чирлээ дээ. Шинжлэх ухааны ямар ч ойлголтгүй мулгуу, хөлдүү авгай байна лээ. Дэлхийд хаана ч байхгүй 21 хоног, 7-9 удаагийн шинжилгээнд корона вирус илэрдэг, кластер голомтын өвчлөл ч гэх мэт хаана ч байхгүй шинжлэх ухаанч биш боломжгүй юм их ярьж хүмүүсийн толгойг их эргүүлсэн. Үүнээс нь болж дотоодод халдвар алдсан, тусгаарлалтын байр халдварын голомт болж хувирсан даа. Ийм балай юмнуудад хариуцлага тооцох хэрэгтэй байсан. Одоо ашгүй нэг зайлж байгаа сурагтай

0  |  1
х(122.201.23.219) 2021 оны 02 сарын 25

Шадар сайд маань халдварын хяналтандаа авсан гэж мэдэгдээд байсан биз дээ.

0  |  1
Зочин(202.21.108.51) 2021 оны 02 сарын 25

Дэглэм барих.

1  |  0
Зочин(202.21.108.51) 2021 оны 02 сарын 25

Коронавируст халдварын нөхцөл байдал, халдварын батлагдсан тохиолдлын тоо тогтвортой буурахгүй, халдвар цаашдаа үргэлжлэх хандлагатай, халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлын тоо нэмэгдэж байгаа учраас ард иргэд коронавирусний эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ улам хүчтэй болгох, хүн бүр маскаа зөв зүүх, олон хүн цугласан газраар явахгүй байх, ахуйн нөхцөлд ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмээ сахихад онцгой анхаарах шаардлагатай байна. Ард түмэн бүгд аюулт цар тахлаас болгоомжилж, хамтдаа давж гарцгаая. Дэглэмээ сайн барьцгаая.

1  |  0
Top