Цагаан хад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг ЭМЯ-нд гардууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 25

“И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Erdenes-Tavantolgoi JSC / Эрдэнэс-Тавантолгой ХК -тай хамтран Эрүүл мэндийн яаманд PCR шинжилгээ авах, вирус тоолох 2 төрлийн аппарат гардууллаа. Уг шинжилгээний төхөөрөмжийг Өмнөговь аймаг, Цагаан хад гаалийн хяналтын бүсэд байршуулах бөгөөд нүүрс тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулахад ашиглах юм.

Эрүүл мэндийн яамнаас Цагаан хад боомтод байршуулах шинжилгээний тоног төхөөрөмж гардуулж байгаа нь нийгэм, эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой хэмээн онцлоод талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top