ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өглөө. /2021.02.26, 11:00 цаг/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 9927 хүнд PCR шинжилгээ хийхэд 30 хүнээс халдвар илэрлээ. Энэ тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээнээс, 16 нь "Нэг хаалга- Нэг шинжилгээ"-тэй холбоотой байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1989 болсон. Бусад аймгуудад халвдар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2315 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 53 тохиолдол эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 2831 болсон. Үүнээс эдгэрсэн 2150 хүн буюу 76 хувь нь эдгэрсэн байна. Эмнэлгүүдэд 666 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг хүн маш хүнд, хүнд 6, хөнгөн 78, хөнгөн 580 хүн байна.
Сүүлийн батлагдсан тохиолдлууд БГД-7, БЗД-16, СБД-2, СХД-3, ХУД-14, ЧД-4 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Батлагдсан тохиолдлуудын хавьтлын тоо нэмэгдэж байна. Ойрын хавьтлын тоо 634, хоёрдогч хавьтал 1395 байна.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтлууд, мөн хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүс байх эрсдэлтэй байгаа тул гадуур коронавируст халдварын эх уурхай болох нөхцөл байдал бүрэлдсэн учраас ард иргэд халдвараас сэрэмжилж, хариу арга хэмжээгээ эрчимтэй цааш нь үргэлжлүүлэх, маскаа зүүх, олон хүн цугласан газраар явахгүй байх, гэр орондоо ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахихыг хүсье.