ЭМЯ: ОХУ-аас 10 мянган тун вакцин ирж байгаа

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 26

ЭМЯ-наас өнөөдрийн /2021.02.26/  ээлжит мэдээллээ өглөө.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад PCR шинжилгээ хийхэд 30 хүнээс халдвар илэрлээ. Энэ тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээнээс, 16 нь "Нэг хаалга- Нэг шинжилгээ"-тэй холбоотой байна. 

Улаанбаатар хотын хэмжээнд нийт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1989 болсон. Бусад аймгуудад халвдар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2315 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 53 тохиолдол эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 2831 болсон. Үүнээс эдгэрсэн 2150 хүн буюу 76 хувь нь эдгэрсэн байна. Эмнэлгүүдэд 666 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг хүн маш хүнд, хүнд 6, хөнгөн 78, хөнгөн 580 хүн байна.

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Монгол Улс одоогоор хэнэдн тун вакцин аваад байна вэ?

-Дэлхий дахинд одоогоор 6 вакцин ДЭМБ-ын Спутник эхний ээлжинд 10 мянган тун ирнэ, Астразенека 150 мянган тун, Синофарм 300 мянган тун ирээд байна. 

-Вакцинжуулалтад хэдэн хүн хамрагдаад байна вэ?

-Эрүүл мэндийн салбарт 56 мянга гаруй ажилтан бий. Вакцины нөөцөөс хамаараад голомтод ажиллаж байгаа, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, яаралтай тусламж шаарддаг өвчтөнд тулж ажилладаг эмнэлгийн ажилтнаа эхлээд вакцинжуулна. Гуравдугаар сарын эхний 15 хоногийн дотор эмч ажилтнаад вакцинжуулна гэдэг зорилт тавьсан. Хугацаа орж байгаа учир нь тухайн хүнд вакцин хийсний дараа 30 минут ажиглах шаардлагатай, мөн хүн хоорондын зай бариулах үүднээс тодорхой цагт цөөн тооны хүнд хийж байгаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top