Ж.Байгалмаа: Станбул-Улаанбаатарын зорчигдоос ХОЁР ТОХИОЛДОЛ илэрлээ

2021 оны 02 сарын 27

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2021.02.27, 11:00 цаг/


ХӨСҮТ-ийн Хавдварт өвчин судлалын тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Монгол Улсад өнөөдрийн 09 цагийн байдлаар коронавируст халдварын 2866 тохиолдол бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цаг 35 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд Улаанбаатарт байна. Үүнээс 33 тохиолдол нь дотоодод халдвар авсан хүмүүс нь байна. Хоёр нь Станбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдоос илэрлээ.

Нийт халдварын 76 хувь буюу 2183 хүн эдгэрсэн бөгөөд сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч, гэртээ гарсан байна. 

Коронавируст халдварын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гурван эмнэлэгт нийт 668 хүн эмчилгээ үйлчилгээ авч байна. Эдгээр хүмүүсийн 87 хувь нь өвчний явц хөнгөн, 12 хувь нь хүндэвтэр, долоон хүн хүнд, нэг хүн нэн хүнд гэсэн байдалтай эмчлэгдэж байна.

Дотоодын халдвар авсан 33 тохиолдлоос 7 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд бүртгэгдсэн тохиолдлуудын хавьтлаас илэрсэн. 25 хүн нь өмнөх голомтын хавьтлаас илэрсэн. Нэг хүн шинээр илэрсэн бөгөөд хавьтлын эх уурхайг тодорхойлох ажил үргэлжилж байна.

МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ

Top