ЭМЯ: Шинээр илэрсэн тохиолдлын хавьтлын эх уурхайг тодорхойлж байна

2021 оны 02 сарын 27

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өглөө. /2021.02.27, 11:00 цаг/

Өнгөрсөн 24 цагт корорнавируст халдварын нийт 35 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 33 нь дотоодын халдвар  байна. Хоёр нь Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн дундаас илэрсэн. Харин дотоодын 33 тохиолдлоос 7 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд бүртгэгдсэн тохиолдлуудын хавьтлаас, 25 хүн нь өмнөх голомтын хавьтлаас илэрсэн. Нэг тохиолдол нь шинээр илэрсэн бөгөөд хавьтлын эх уурхайг тодорхойлох ажил үргэлжилж байна.


Монгол Улсад өнөөдрийн 09 цагийн байдлаар коронавируст халдварын 2866 тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийт халдварын 76 хувь буюу 2183 хүн эдгэрсэн бөгөөд сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч, гэртээ гарсан. 

Коронавируст халдварын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гурван эмнэлэгт нийт 668 хүн эмчилгээ үйлчилгээ авч байна. Эдгээр хүмүүсийн 87 хувь нь өвчний явц хөнгөн, 12 хувь нь хүндэвтэр, долоон хүн хүнд, нэг хүн нэн хүнд гэсэн байдалтай эмчлэгдэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 02 сарын 27

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
Top