Гадаадаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлана

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 27

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 20 дугаар тушаалаар 2 сарын 19-ний өдрөөс хойш эх орондоо ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлаж, үлдсэн 4 хоногийг гэрийн ажиглалтад байх журам хэрэгжиж эхэллээ. Ингэснээр нислэгийн тоо 8-аас 13,14 болж нэмэгдэж, сардаа 2000 гаруй иргэн эх орондоо ирэх боломжийг бүрдүүлж байна. Мөн иргэдэд тулгарах санхүүгийн дарамт ч буурч буйг хэлэв.

Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 9411 иргэн байна. Эдгээр иргэн нутаг буцах хугацаа харилцан адилгүй байгаа ч шинэ Засгийн газрын хувьд гадаадаас буцах хүсэлтэй иргэдийн дийлэнхийг 5 дугаар сарын 1 гэхэд эх оронд нь ирүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улс 29385 иргэнээ дэлхийн 93 улсаас зохион байгуулалттайгаар эх оронд нь ирүүлээд байна. Үүнд: агаарын замаар 126 удаагийн нислэгээр 22675 иргэн, автозамын боомтоор 6710 иргэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zov shiidver (109.89.151.254) 2021 оны 02 сарын 28

Zov shiidver baina.Barag byx uls ornuudad ene jishgeer yavj baigaa.Odoo xarin ooriigoo 10 xonog gertee tusgaarlax bolomjtoi xymyysiig gert ni l tusgaarlax estoi !!!

1  |  0
Top