Гадаадад, хүнд нөхцөлд байгаа иргэдэд 75 сая төгрөгийн тусламж үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 27

Гадаад харилцааны яамнаас өчигдөр /2021.02.26/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн шугамаар 2021 оны эхний 2 сард 65 иргэний өргөдөл хүсэлтийг шийдвэрлэхэд 75,106,737 төгрөгийн зарцуулаад байгааг дуулгалаа.

Коронавируст цар тахлын улмаас хилийн чанадад санхүүгийн хүнд байдалд орсон монгол иргэдийг эх оронд нь ирүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх үүднээс НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ/-тай 2020 оны 4 дүгээр сараас хойш идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 941 иргэнд 3.4 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Энэхүү тусламжийг Их Британи, Чех, Европын Холбоо зэрэг хандивлагчдын дэмжлэгтэйгээр олгосон гэдгийг онцлон тэмдэглэв.

Иргэдэд туслах сангийн зарцуулалтын тайланг олон нийтэд нээлттэй болгосныг Б.Батцэцэг сайд тэмдэглээд энэ талаар мэдээллийг Консулын газрын эрхлэн ажиллуулдаг consul.mn цахим хуудсаар дамжуулан харах боломжтойг хэлэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сургуулийн анд чинь(64.119.21.233) 2021 оны 02 сарын 28

Батцэцэгдээ амжилт хүсье! , Хариуцлагатай ажил хэрэгч бүсгүй шүү.чи шүү.

0  |  0
Иргэн(103.26.194.214) 2021 оны 02 сарын 28

Гадаадад хүнд байгаа иргэддээ яасан бага мөнгө төлөвлөж байнаа.ГАЙХАЖ БАЙНА. Дарга нарын 1 ланд машин 200 сая төгрөг . Монголд ландтай дарга нар маш олон шүү дээ. Ланд машины ашиглалт ,ашиглалтын зардлыг төр нь дагаад байдаг.

0  |  0
Z(202.9.46.207) 2021 оны 02 сарын 28

Тэнэг хятад авгай зайл

1  |  0
Зочин(192.82.77.239) 2021 оны 02 сарын 28

Амжилт хүсэе.Батцэцэгт

0  |  1
Top