Өчигдөр Улаанбаатарын цагаар 19:30 минутанд “Буянт-Ухаа’’ олон улсын нисэх буудалд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардлаа.
Нислэгээр ОХУ-ын Спутник-V вакцины эхний ээлжийн 10 мянган тунг авчирсан юм. Дараагийн ээлжний 10 мянган тун вакцин 3-р сарын эхний долоо хоногт ирэхээр төлөвлөгдсөн байна.
Засгийн газрын захиалгаар ОХУ-ийн Спутник V вакцины 20 мянган тунг хүлээж авах юм.
Вакцин хүлээж авах ажилд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ОХУ-аас Монгол улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович нар оролцлоо. ОХУ-ын Н.Ф.Гамалейн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан Спутник V вакциныг манай улс яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгосон байгаа юм байна.
ДЭМБ-аас “СпутникV” вакциныг бүртгэж авах бэлтгэл ажил хангагдаж байгаа төдийгүй 3 сард багтаан бүртгэж авахаар төлөвлөж байгаа аж. Спутник-V вакцинаар дэлхийн 40 гаруй улс орон иргэдээ вакцинжуулахаар бүртгэн авч төлөвлөсөн бөгөөд тус вакцины дархлаа тогтоох чанар нь 92 хувийн үр дүнтэй байгааг судлаачид тогтоосон байна.
Сэтгэгдэл ( 4 )
oros vaktsin l sain shuu.. odoo ulam ihiig zahialj abaarai daa..
Byh erdes bayalagiin yrvagchid 30 ger byl byged hyjaagiinhaa vakizineg hiilgeh heregtei.Ichehgyi Battylagiin sanaajilsan zyilees myylchihaad hylgailaad lyivardaad tairih ve dee.Oros Mongoloos yravsan.30 GER BYLD BITEGII TARIARAI.\n
Yadagch baisan heden hyn sain saihan boloh baih .Tehdee eryyl mendiin yam ihleed olgiarhydaa tarindaa yynd bat itegeltei bna.Soliodol ard tymend bolohoor hyjaag tarina naad lalaryyd chini.Ene turiig gartaa lyivardaj avsan.MAN nambytehgyi harchil baigaarai Ed nar shal hydalllaa shyy.
Ерөнхийлөгчийг авчирч байгаа маягтай байлцуулахгүй яасын бэ