ХӨСҮТ-ийн Хавдварт өвчин судлалын тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Монгол Улсад өнөөдрийн 09:00 цагийн байдлаар коронавируст халдварын 41 тохиолдол нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 2907 хүрлээ" гэв.
Нийт бүртгэгдсэн 41 тохиолдлын дотоодод халдвар авсан 40, "Алтанбулаг" боомтоор татан авсан иргэнээс илэрчээ.
Эмчилгээнээс нийт тохиолдлын 77% буюу 2249 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт 66 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар нийт 643 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хөнгөн 561, хүндэвтэр 73, хүнд 8, маш хүнд 1 хүн байна.
Сүүлийн 24 цагийн байдлаар бүртгэгдсэн тохиолдлоос 20 хүн "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтал байна. 14 хүн хяналтад авсан голомтоос, 6 хүний халдварыг голомтыг тодорхойлох ажил явагдаж байна.
Тохиолдлын тоо буурахгүй байгаа тул бид юу юунаас илүүтэйгээр дэглэмээ барьж, олон хүнтэй үйлчилгээний газар аль болох явахгүй байхыг хичээх, хэрэв явах шаардлага гарсан тохиолдолд 15 минутаас илүүтэйгээр байхгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Амбасэлмаа эмч бүх лабораторийн нэрийг дууддаг л даа. Тэр чинь хэнд ч хэрэггүй, хүн залхаасан илүү яриа байлаа.
Тандалтын талаар өмнөх эмч шигээ тодорхой мэдээлж чадахгүй байна.. Амбасэлмаа эмч арай дээр байсан юм даа. АЛбан тушаал гэхээр л хэн нэг хүн чадахгүй ч байсан би хийе гээд гараад ирэх юм даа.