Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авахаар төлөвлөжээ. Нислэг бүр 160 зорчигчтой байх аж. Мөн гуравдугаар сарын 1-нээс эхлэн МИАТ ТӨХК бүх чиглэлийн тарифыг 15 хувиар бууруулахаар болсон байна. Нислэгийн хуваарийг тодруулбал, маргааш Сөүл чиглэлд нислэг үйлдэх бол энэ сарын 4-нд мөн Сөүл рүү транзит нислэг хийх юм байна. Гуравдугаар сарын 5-нд Казахстан улсын Нурсултан, 11-нд Токио, 12-нд Сөүл чиглэлд нислэг болох юм байна. Түүнчлэн гуравдугаар сарын 15-нд Токио, 17, 18-ны өдрүүдэд тус бүр Франкфурт чиглэлд 24-нд Сөүл рүү нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Түүнчлэн энэ сарын 25-нд Токио, 28, 31-ний өдрүүдэд тус бүр Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Вирусны тархалтыг хумиж чадахгүй арчаагаа алдаж бна даа