Ж.Байгалмаа: Олон хүнтэй газар 15 минутаас дээш хугацаанд байхаас зайлсхий

2021 оны 03 сарын 01

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өглөө. /2021.03.01, 11:00 цаг/


ХӨСҮТ-ийн Хавдварт өвчин судлалын тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 11.905 шинжилгээ хийгдэж, 45 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2952 боллоо.

Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй, дотоодын халдварын тохиолдол 2433 хүн байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 2299 /78%/ хүн эдгэрсэн бөгөөд сүүлийн 24 цагт 50 хүн эмчлэгдэж, гэртээ гарлаа. Өнөөдрийн байдлаар 638 хүн эмчлэгдэж байна. Үүнээс биеийн байдал хөнгөн 558, хүндэвтэр 70, хүнд 9, маш хүнд 1 хүн эмчлэгдэж байна.

Улаанбаатар хотод шинээр 45 тохиолдол бүртгэгдэж, нийт 2107 тохиолдол боллоо. Аймаг, орон нутагт тохиолдол бүртгэгдээгүй.

Улаанбаатарт сүүлийн 24 цагт бүртгэгдсэн тохиолдлууд БГД-9, БЗД-18, СХД-6, СБД-2, ХУД-10 хүн байна. Голомт хавьтлын хувьд шинээр халдвар авсан 45 тохиолдлоос 29 хүн нь хяналтад авсан голомтоос илэрсэн ойрын хавьтлын хүмүүс. 13 нь "Нэг хаалга, нэр шинжилгээ"-ээр илэрсэн хавьтлууд байна. Харин гурван хүний хавьтлын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа явагдаж байна.

Сүүлийн үед бүртгэгдэж голомтолсон өвчлөлийн ихэнх нь үйлдвэр, гутлын цех, хүнсний зах, худалдаа үйлчилгээний байгууллага зэрэг газруудад бүртгэгдэж байна. Тиймээс үйлдвэр, албан байгууллагад нэг өрөөнд олуулаа суудаг бол амны хаалтаа тогтмол зүүх, өрөө тасалгаандаа агаар сэлгэлт тогтмол хийх, иргэд худалдаа үйлчилгээний газар орихдоо амны хаалтаа зүүх, олон хүнтэй газар аль болох 15 минутаас дээш хугацаанд байхаас зайлсхийх, хүн хоорондын зай 1,5-2 метр зайт барих, бие биеэсээ зай барих зэргийг шаардах зэргээр халдвараас сэргийлээрэй.

Top