Мьянмарт төрийн эргэлт гарсан тул Монгол Улсын гадаад харилцааны яамнаас тус улсад байгаа иргэдээ бүртгэж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар 14 хүн Тайланд дахь Элчин сайдын яаманд бүртгүүлжээ. Тэднээс 6 нь эх орондоо буцах хүсэлт гаргасан байна. Мьянмарт Монголын Элчин сайдын яам байхгүй тул Тайланд дахь Элчин сайдын яамаар дамжуулан эх орондоо буцах хүсэлтийг бүртгэж байгаа аж.
Эх орондоо буцах хүсэлтэй гэр бүлийг тусгай үүргийн нислэгээр дамжуулан татан авахад анхаарч байгаа ч тус улс руу чиглэсэн нислэгүүд цуцлагдаад байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тайлбарлалаа.
Тус улсад олон улсын байгууллагын чиглэлээр ажилладаг, мөн гадаадын иргэдтэй гэр бүл болсон Монгол улсын иргэд амьдардаг ба одоогоор тэд гэрээсээ ажиллах дэглэм мөрдөж байгаа аж. Яаралтай буцах нэг гэр бүл хүсэлтээ илэрхийлсэн тул шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашид нөхцөл байдлаас шалтгаалан иргэдээ яах вэ гэдгийг тодорхой болгоно гэж Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )