Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултад Засгийн газрын ХМОНХГ-ын дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг дараах хариултыг өглөө.
-PCR /ПГУ/ шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэр хаанаас гарсан вэ?
- ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу PCR шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл хүний биед ковидын вирус халдварласан бол 72 цагаас эхлэн тухайн хүний биед эмнэлзүйн шинж тэмдэг гарч шинжилгээнд илрэх боломжтой учраас 72 цаг гэж шаардаж байгаа юм.
-Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд замд 72 цаг нь дуусвал яах вэ?
-Хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэд зорчихоос өмнө PCR шинжилгээ өгөөд хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ өөрсдөө авч яваа учир замдаа зогсохгүй, иргэдтэй харилцаа үүсгэхгүй тул шинжилгээний хариу нь очсон газраа 72 цаг өнгөрсний дараа ч хүчинтэй байна. /Улаанбаатарт эргэж ирэх тул/
-Орон нутаг руу зорчиж байгаа гэр бүлийн гишүүд бүгд шижилгээ өгсөн байх шаардлагатай юу, эсвэл нэг гишүүн нь өгсөн байхад болох уу?
- Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь PCR шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээг өгөхийг шаардана.
-Галт тэргээр зорчиход ямар журам үйлчлэх вэ?
-Галт тэргээр явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр зорчигчийн нэг адил PCR шинжилгээгээ өгч зорчино. Өнөөдрөөс онгоц, 3-р сарын 3-наас нийтийн тээвэр орон нутагт явахад бэлэн болж байна.
-Иргэд орон нутагт очоод тусгаарлагдах уу?
- Тухайн орон нутгийн байнгын оршин суугч УБ-аас очсон тохиолдолд гэрээр 7 хоног тусгаарлагдана. Мөн орон нутагт суурин ажилладаг хүн очсон үед мөн адил 7 хоног гэрээр тусгаарлагдана гэж журамд туссан. Учир нь нууц үеийн хугацааг тооцсон.
-PCR шинжилгээ хийлгэхэд төлбөртэй юу?
- Үнэгүй хийгдэж байгаа.
-PCR шинжилгээ өгсөн өдрөөс 72 цагийг тооцох уу, эсвэл хариу гарсан цагаас тоолох уу?
- Шинжилгээний хариу гарсан өдөр,цагаас 72 цаг гэдэг хугацааг тооцно.
Сэтгэгдэл ( 2 )
Өмнөх нөхөр маш зөв юм бичжээ. \n
Засаг их бохир бүдүүлэг чирэгдэлтэй нугалаатай байна даа хурдхан тэр шүлсээр шинжилдэг аргаа нэвтрүүлээч хөдлөх болгондоо хамраа ухуулсаар хамарны гэмтэл өвчинтэй болно шүү дээ хөдөлгөөн нээсэн хэвийн болгосон юм бол зүгээр байлгаж болдоггүй юм уу 3хан зүйл шаардана маск зай барь гараа цэвэр байлга худлаа байсан уу