УВС: Дөрвөн сумын цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо

2021 оны 03 сарын 02

Улаанбаатараас Увс аймагт халдвартай иргэний хавьтал очсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус аймгийн Онцгой комиссоос 2021.03.03-ны өдрийн 23:00 цаг хүртэл дөрвөн сумын цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.

Малчин сумаас 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод очсон иргэнээс хоёрдугаар сарын 28-ны өдөр Ковид-19 илэрсэн бөгөөд түүний ойрын хавьтал хоёрдугаар сарын 28-ны өдөр Улаангомд ирснийхээ дараа тусгаарлагдсан аж. Тиймээс Улаанбаатар хотод илэрсэн иргэний ойрын хавьтлуудыг тодорхойлж, шинжилгээ авах хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумуудын орж, гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top