ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2021.03.02, 11:00 цаг/
ХӨСҮТ-ийн Хавдварт өвчин судлалын тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 13.108 шинжилгээ хийгдэж, 48 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3000 боллоо.
Улаанбаатарт өвчлөл 2155 боллоо. Бусад аймаг, орон нутагт өвчлөл бүртгэгдээгүй. Улаанбаатар хотын шинээр бүртгэгдсэн тохиолдлууд БГД-7, БЗД-16, СХД-9, СБД-5, ХУД-11 байна. Нийт батлагдсан тохиолдлын 77,6 хувь буюу 2330 хүн эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 31 хүн эдгэрч, гэртээ гарлаа.
Эмнэлгүүдэд нийт 655 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хөнгөн 574, хүндэвтэр 71, хүнд 9, маш хүнд нэг хүн байна.
Шинээр халдвар авсан 48 тохиолдлын 43 хүн нь хяналтад авсан голомтын ойрын хавьтлаас илэрсэн бол бол хоёр хүн "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хавьтлаас илэрлээ. Гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажиллагаа явагдаж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ