ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өглөө. /2021.03.02, 11:00 цаг/
Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд коронавируст халдвар авсан нийт 655 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хөнгөн 574, хүндэвтэр 71, хүнд 9, маш хүнд нэг хүн байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр халдвар авсан 48 тохиолдлын 43 хүн нь хяналтад авсан голомтын ойрын хавьтлаас илэрсэн бол бол хоёр хүн "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хавьтлаас илэрлээ. Гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажиллагаа явагдаж байна.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3000 боллоо.
Улаанбаатарт өвчлөл 2155 боллоо. Бусад аймаг, орон нутагт өвчлөл бүртгэгдээгүй. Улаанбаатар хотын шинээр бүртгэгдсэн тохиолдлууд БГД-7, БЗД-16, СХД-9, СБД-5, ХУД-11 байна. Нийт батлагдсан тохиолдлын 77,6 хувь буюу 2330 хүн эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 31 хүн эдгэрч, гэртээ гарлаа.