О.Дашпагма: Вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 хувьд ХАРИУ УРВАЛ илэрсэн

2021 оны 03 сарын 02

Монгол Улсад хийгдэж байгаа коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын явцын талаарх мэдээллийг хүргэж байна. /2021.03.02/


ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Эхний ээлжийн вакциныг нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын лавлагаа болоод Дүүргийн ЭМТ-үүд дээр байрлаж байгаа 22 нэгжээр 9531 хүнийг вакцинд хамруулсан. Энэ вакцинд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, ковид-19 халдварын хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд болоод шинжилгээнд дайчлагдан ажиллах бусад салбарын хүмүүсийг хамрууллаа.

Вакцинд хамрагдсан хүмүүсийн вакцины дараах урвал хүндрэлийн байдлыг дархлаажуулалтын тогтолцооны хүрээнд тогтмол хянаж байна. Вакцины заавар дээр заагдсан урвалууд вакцинд хамрагдсан хүмүүст илэрч байна. Заавар дээр нийт вакцинд хамрагдсан хүний 50-60 хүний вакцины дараах хариу урвалууд илрэхээр байгаа.

Манай улсад вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 орчимд хувьд вакцины дараах урвалууд илэрч байна. Эдгээр урвалууд халуурах, толгой өвдөх, бие чихүүдэс хүрэх, мөн хэсэг газар буюу тарьсан ором дээр өвдөх, хөндүүрлэх шинж тэмдгүүд илэрч байгаа тохиолдлууд гарсан. Шинж тэмдгүүд аяндаа 2-3 хоногт арилж байна. Хэрвээ шаардлагатай бол шинж тэмдгийг арилгах зорилгоор эмчийн заавраар шинж тэмдгийн эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Одоогийн байдлаар вакцины дараах ноцтой хүндрэл, урвал бүртгэгдээгүй. Дархлаажуулах үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(87.66.142.201) 2021 оны 03 сарын 03

Yamar vaccin yum neriig ni bichdeggui yumu, iim yumaa ch medehgui setguulch baih gej

0  |  0
b(103.14.38.10) 2021 оны 03 сарын 02

denduu udaan bainaa,ene hurdaar yavbal heden jil shaardagdah yum bna l daa

0  |  0
Top