Нийслэлээс Дарханд очсон иргэд 7 хоног тусгаарлагдана

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 02

Аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.03.02/ хуралдаж дараах шийдвэрийг гаргав.

Гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотой УОК-ын даргын тушаал, түр журам гарсан байна. Үүнтэй холбоотой маргаашнаас буюу гуравдугаар сарын 3-ны өглөө 06:00 цагаас эхлээд Дархан-Уул аймгаас гарах болон орох хөдөлгөөнд ямар нэг хязгаарлалт тавигдахгүй боллоо. /Улаанбаатараас ирэхээс бусад/ Иргэд зөвхөн бүртгэл, эрүүл мэндийн асуумжаар 140, 141 дүгээр постоор нэвтэрнэ. Өмнө нь олгогдож байсан /хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх гэх зэрэг/ бүх зөвшөөрлийг авах шаардлагагүй.

Улаанбатар хотоос ирэх иргэд 72 цагийн PCR шинжилгээтэй нэвтэрнэ. Ирсэн иргэд 7 хоног гэрийн тусгаарлалтад байх зохицуулалт хэвээр. Ирсэн иргэдийн 30 хүртэлх хувиас 7 дахь хоногт PCR шинжилгээ авахаар болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top