Вакцин хийлгэсэн иргэдэд халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ын Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өчигдөр нийт 17529 хүнд шинжилгээ хийснээс 32 тохиолдол илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хотод 2187 тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдөр бүртгэгдсэн 32 тохиолдлын найм нь "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ний хүрээнд, 23 нь батлагдсан халдварын ойрын хавьтал, 1 хүний халдварын эх уурхайг тодорхойлох ажил явагдаж байна. Өнөөдөр 30 хүн эдгэрч, гэртээ гарсан.  

Вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн дийлэнхэд халуурах, тарьсан ором дээр өвдөх, хавдах, толгой өвдөх, бие арзайх шинж тэмдэг 1-2 хоногт илэрч байна. Ноцтой урвал, хүндрэл одоогоор бүртгэгдээгүй. Вакцинжуулсан хүмүүсээ нэгдсэн системд бүртгэх ажил хийгдэж байгаа. Дархлаажуулах ажил хэвийн үргэлжилж байна" гэж мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 03

Наад ажлаа эрчимжүүлж өдөрт 5000 хүнийг вакцинжуулах хэрэгтэй. Хоосон цэцэрхэж лазагнасан залхуурсан байдлаар энэ аждыг хийдэггүй юм. Бүрэн эрхт улсын хүн амаа вакцинжуулах ажлыг юу гэж ойлгосон новшнууд вэ?

0  |  0
Top