Хөдөө, орон нутаг зорчих иргэдийн хөдөлгөөний өнгөрсөн даваа /2021.03.01/ гарагт нээсэнтэй холбогдуулан шинжилгээний цэгүүдэд ачаалал үүсэж, иргэдийг бухимдуулаад байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс /2021.03.03/ иргэдийн шинжилгээ өгөх цэгийн тоог нэмж, 22 болгосон талаар албаныхан мэдээлсэн байдаг.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын дарга Б.Бямбадорж "Улаанбаатар хотын хэмжээнд таван дүүрэгт PCR шинжилгээний таван лаборатори ажиллаж байна. Эдгээр нь 6000 сорьцыг шинжлэх хүчин чадалтай. Үлдсэн сорьцуудыг лавлагаа төвүүдийн шинжилгээний лабораториудад илгээж ажиллаж байна. Гуравдугаар сарын 1, 2-нд ачаалал 37-53 хувиар нэмэгдсэн. Иймээс цэгүүдийг нэмж, 22 болгосон. Мөн явуулын гурван цэгийг гаргаж, их ачаалалтай цэгүүдэд ажиллуулах, ачаалал багатай цэгээс ачаалалтай цэг рүү эмч, ажилтан шилжүүлэх гэх мэтээр зохицуулалт хийж байна" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )