ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 04-ний 09 цагийн байдлаар өглөө.
Сүүлийн өдрүүдэд илэрч байгаа короанвируст халдварын тохиолдлуудын халдварын эх уурхайг тогтоосон. Эдгээр нь тусгаарлалтад байсан хүмүүстэй холбоотой, ойрын болон дам хавьтлын хүмүүс байна. Өөрөөр хэлбэл ажиглалтад байсан хүмүүс юм. Түүнээс бус нийгэм дунд байсан хүмүүсээс илрээгүй гэдгийг ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр мэдээллээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 19.507 шинжилгээ хийгдэж, 44 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3076 боллоо. Бусад аймаг, орон нутагт өвчлөл бүртгэгдээгүй.
Гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй, дотоодын халдварын тоо 2557 боллоо. Нийт 2415 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт 55 хүн эмчлэгдэж, гэртээ гарлаа.
Сүүлийн 24 цагт халдвар авсан хүмүүсээс Улаанбаатар хотод 42, Завхан аймагт 2 хүн тус тус бүртгэгдлээ. Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт өвчлөл 2229 боллоо. Нийт халдвар авсан 44 хүнээс 42 хүн нь ойрын хавьтлал буюу 20 нь нэг голомтоос, 22 нь ойрын хавьтлаас илэрсэн. Хоёр хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа явагдаж байна.
Улаанбаатарт сүүлийн 24 цагт бүртгэгдсэн тохиолдлууд БГД-11, БЗД-18, СБД-5, СХД-7, ЧД-3, ХУД-6 байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн 2-р төвд нийт 657 хүн эмчлэгдэж байгаас 591 хүний биеийн байдал хөнгөн, 57 хүн хүндэвтэр, 7 хүн хүнд, хоёр нэн хүнд байдалтай байна. Ер нь эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал хүндэрч байгаа. Ялангуяа архаг суурь өвчинтэй хүмүүсийн өвчин сэдэрч, хүндэрч байна.