Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу даваа гарагаас буюу гуравдугаар сарын 15-ны өдрөөс 14 хоногийн турш хязгаарлах үйл ажиллагаануудыг танилцуулъя.
Спортын клуб, бэлтгэлийн заал,саун, бассейн, кино үзвэр багтаамжийнхаа 30 хүртэл хувиар үйлчлүүлэгч авч үйл ажиллагаагаа явуулна.
Караокены үйл ажиллагааг хязгаарлаж байна.
Гол зорилго нь дархлаажуулах ажлыг үр дүнд хүргэх. Учир нь Улаанбаатар хотын 10 хүн тутмын нэг нь вакцины эхний тунг тариулсан тул дараагийн тунг тариулах хүртэл халдвар авах эрсдэл байгааг тооцож хязгаарлалтууд хийж байна.
Өдөр бүр 16 мянгаас 20 мянган хүнийг вакцинд хамруулж, Улаанбаатар хотын насанд хүрсэн 1 сая иргэнийг 5 сар гэхэд вакцинжуулах шахуу хуваарь бий.
Ирэх 7 хоногт 50-с дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинд хамруулна. Үүний араас 18-25 насныхан, 26-49 насныхан 4-р сардаа багтаад хамрагдана.
ААН-үүдийн цагийн хуваарь 22:00 цаг хүртэл ажиллана. 23:00-06:00 цаг хүртэл шөнөөр хөдөлгөөн хязгаарлана.
Гуравдугаар сарын 15-наас Улаанбаатар хотоос орж, гарах хөдөлгөөн буюу хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг хязгаарлана. Зөвхөн эмнэлгийн үйлчилгээ, хүндэтгэх шалтгаантай иргэд ПСР шинжилгээтэй хувийн унаагаараа ирж, очно.
Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу!
Сэтгэгдэл ( 2 )
Дахин хэлье энэ нэг хоморгололоо болиоч ээ. Иргэн эрүүл мэндээ хамгаалах журамт үүрэгтэй гэдгийг ухаж уншаач. Дорж маскаа зүүгээгүй, Бат зүүхийг шаардаагүйн төлөө Дондог, Долгор, Довчин нар өмнөөс нь ”шийтгүүлээд” байж болохгүй биз дээ энэ чинь одоо. Өч төчнөөнөөрөө л, хэдэн мянгаараа л дэлгүүр, худалдаагаар үйлчлүүлж байх атлаа тийм газруудаас халдвар илрэхгүй байгааг олж хараач дээ. Хүмүүс халдвар хамгааллаа сахиж байгаа газарт өвчин гарахгүй байна. Үүнийг л олж харж тодорхой үндэслэлтэй ялгавартай арга хэмжээ авч хэрэгжүүлж гэж зориуд бас дахин хэлмээр байна!!!...
Шөнө хөдөлгөөн хязгаарлах нь маш зөв. Ядаж л тайван унтах юм даа. Сая хорио тавигдсанаас хойш үхэх гэж байгаа юм шиг уусан идсэн хүмүүсийн орилоон, хэрүүл маргаан, автомашины дуут дохио, хурд, дуу чимээ хэрээс хэтэрч унтаж амрахад үнэхээр хэцүү байлаа. Ер нь хотын амар амгалан байдлыг хадгалья гэвэл цаашид тодорхой цагуудад жш нь шөнийн 01-05 цаг хүртэл хязгаарладаг дүрэмтэй болох хэрэгтэй.