Б.Болдсайхан эмч чингэлэгт амьдардаг залуу гэр бүлд САЙХАН МЭДЭЭ дуулгалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

Зүрхний хавсарсан эмгэгтэй охиноо эмчлүүлэхээр хотыг зорин ирсэн ч амьдралын боломж гаралгүй өнөөдрийг хүрсэн залуу гэр бүлийн тухай ТВ8 телевизийн "ТОЛЬ" мэдээллийн хөтөлбөр сурвалжлан хүргэсэн билээ.

Охиныхоо төлөө орон нутаг дахь хашаа, байшингаа заран хотод ирж, таван жил чингэлэгт амьдарсан тэдний хүсэл биелж, "Зүрх мартахгүй" төслийг санаачлагч Б.Болдсайхан эмч "Сонгдо эмнэлэг, “Зүрх мартахгүй” төсөл охиныг үзэж, онош нарийвчилж тогтоосон, эмч нарын зөвлөгөөнөөр орсон. Энэ 5 дахь, эсвэл ирэх 7 хоногт хагалгааг үнэ төлбөргүй хийж өгнө" гэсэн сайхан мэдээ дуулгалаа. 


Охины ээж З нь 29 настай ба 2014 онд нөхөртэйгөө танилцаж, жилийн дараа эхний хүүхдээ төрүүлж байжээ. Харамсалтай нь, охин нь 2 сартай байхдаа зүрхний хавсарсан эмгэгтэй болох нь оношлогдсон байна. Түүнээс хойш гурван сард нэг удаа эмчийн хяналтад орж, сэхээн амьдруулах тасагт ч хэдэнтээ эмчлүүлж байжээ. Охинд хийх хагалгаа нь Энэтхэг улсад 50 сая төгрөгийн үнэтэй байдаг аж. 

Дэлгэрэнгүй мэдээг ЭНД ДАРЖ үзнэ үү!
 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.85.107) 2025 оны 03 сарын 13

Буян нь дэлгэрч яваг.

1  |  0
Ард түмний шүүгч(66.181.177.114) 2025 оны 03 сарын 13

Энэ эмч ёстой л одоо цагийн бурхан юм даа сайхан сэтгэлд шар тос гэж эмээ маань хэлдэгсэн

1  |  0
Монгол хүмүн(124.158.83.114) 2025 оны 03 сарын 13

”Эв нэгдэл” ”Монголчууд бие биесээ хайрлах” ”ээнэгшил” гэж эгүүнийг хэлнэ. ”Монгол эх орон, АРД ТҮМЭН”-ийхээ төлөө ”ЦАХИЛОХ ЗҮРХ”-тэй, Монголдоо ХАЙРТАЙ хүмүн гэж Болдсайхан эмчийг хэлнэ. Тэрнээс Их хурлын индрээс бололн ”сурталчлагаагаар худал хуцахыг үл хэлмой...

1  |  0
Баяраа(122.201.31.112) 2025 оны 03 сарын 13

Энэ хүн монгол хүн. Эх орон ард түмэндээ хайртай л хүн.

2  |  0
Ах лам(150.129.142.73) 2025 оны 03 сарын 13

Будда Болдсайхан алдаршиг !!!

2  |  0
Зочин(66.181.189.225) 2025 оны 03 сарын 13

Буян нь дэлгэрч урт удаан насалж олон бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэж мянган мянган гэр бүл элэг бүтэн аз жаргалтай болоосой. Үнэхээр их баярлаж талархаж хүндэлж явдаг эмч минь билээ.

2  |  0
Отгоо(66.181.161.59) 2025 оны 03 сарын 13

Хүний маань дээд нь эмч билээ

3  |  0
Болормаа (203.98.77.47) 2025 оны 03 сарын 13

Болдсайхан эмч бурханаас илгээгдсэн ёстой авралын элч ,мундаг чадварлаг ,сэтгэлтэй ,гайхамшигийг бүтээгч хүн шүү. Эмчдээ ажилын амжилт хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

8  |  1
zochin(66.181.169.162) 2025 оны 03 сарын 13

buyantai emchid talarhal ilerhiile\n

6  |  0
mgl(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

Гайхамшигтай

5  |  0
kh(43.228.131.208) 2025 оны 03 сарын 13

boldsaikhan emchid talarhal ilerhiiley.tanai hamt olond amjilt husey.sain uils delgereh boltugai.....

6  |  0
зочин(202.179.27.237) 2025 оны 03 сарын 13

202,126,32 чи хүний өмнөөс бүү солиор, үнэ төлбөргүй бас дээрээс нь хурдан шуурхай өвчнөөс нь салгах гэж байхад. чигчий хурууны ч тус хүргэхгүй юм байж юм бүхнийг битгий харлуулж байгаач малаа

3  |  0
zochin(192.82.73.93) 2025 оны 03 сарын 13

Sain uils hiivel busdad medegdeh hereggui gedeg bhas. Sain uil uuruu sain karma daguuldag.

1  |  0
Улс 100% даахгүй(202.9.40.10) 2025 оны 03 сарын 13

15 саяынх нь 8 саяыг л улс даана гэсэн шүү

2  |  0
Зочин(202.126.89.32) 2025 оны 03 сарын 13

Зүрхний хагалгааг саяхан үнэ төлбөргүй болголоо гээд Засгийн газраас мэдэгдсэн биздээ. Яахлаараа төлбөргүй хийж өгнө гэж рекламдаад байна.

2  |  1
zochin(202.126.88.226) 2025 оны 03 сарын 13

zaluuchuud archaagui bn

1  |  6
иргэн(192.82.72.5) 2025 оны 03 сарын 13

Буян нь дэлгэрэх болтугай. Өнөө үед ийм сайхан сэтгэлтэй хүн цөөхөн ч гэсэн байгаад баярлаж байна.

2  |  0
Зочин (66.181.188.218) 2025 оны 03 сарын 13

Аав нь бас мундаг хүн байсийм гэсэн. Сайн аавын сайн хүү юмаа.

2  |  0
Zochin(66.181.179.61) 2025 оны 03 сарын 13

Bold saihan emchid uram ugch uguh estoi yamar Shagnal baidgiin teriig ne ug uur yum Uuruuch ter odon medal durgyi negen bololtoi

2  |  0
Ням(66.181.186.48) 2025 оны 03 сарын 13

Энэ Болдсайхан эмч ч үнэхээр хүний дээд юмаа. Жинхэнэ эмч гэдгмюийг энэ хүнээр төсөөлөхийн. Олон гэр бүл үр хүүхдэд амьдрал бэлэглэж бгаа алтан гарт эмч. Эмчлүүлж уулзаж байгаагүй ч энэ хүний өлмийд мөргөмөөр бдын. Эмчлүүлсэн эдгэрүүлсэн хүмүүс нь бүүр их хүндэлж хайрладөг бизээ. Амьд бурхөн юмдаа. Амьд бурхан. Танд энэ олон гэр бүл үр хүүхдмйн өмнөөс мөргөе.

13  |  0
Top