Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.07.09) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.
МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
(2021.07.08, 19:00 цагийн байдлаар)
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 5888 хүн ковидын эсрэг вакцинд хамрагдсан байна. Улаанбаатарт 3102, орон нутагт 2786 хүн ковидын эсрэг вакцинд хамрагдлаа.
Улсын хэмжээнд хоёрдугаар тунд хамрагдсан 1.787.254 хүн байгаа нь нийт 3.3 сая хүн амын 54.9 хувийг эзэлж байна.
Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр, маргааш 9-17 цагийн хооронд хэвийн явагдана. Харин долоодугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд амарна.
Улсын хэмжээнд
Улаанбаатар хотод
Орон нутагт