ӨНӨӨДӨР: “Ноолуурын салбар дахь тогтвортой байдал” цахим хурал болно

2021 оны 09 сарын 14

Өнөөдөр буюу есдүгээр сарын 14-нд болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэе.

Их Британид төвтэй олон улсын ашгийн бус байгууллага болох Тогтвортой ноос ноолуурын эвсэл ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч 100 гаруй гишүүнээ нэгтгэсэн “Ноолуурын салбар дахь тогтвортой байдал” цахим хурал болно. Хурал болох хаяг: http://conference.sustainablefibre.org/ 

11.00 цагт Монголын залуучуудын холбоонд тус холбооны 100 жилийн ойн хүрээнд “Алтан гарт эмч - шилдэг залуу” зүүсгэл гардуулах ёслол болон "Шилдэг 100 залуу", "Шилдэг 100 байгууллага" шалгаруулах талаар мэдээлнэ.
11.00 цагт Иргэний Зориг ногоон намаас сонгуулийг автоматжуулсан системгүйгээр зохион байгуулах уриалгын талаар  “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.
11.30 цагт “Цахим орчинд үүсээд байгаа гэмт хэрэг ба Монгол Улсын тусгаар тогтнолд ноцтойгоор нөлөөлөх нь” сэдвээр “Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн нэгдэл”, “Даяар монгол” ТББ , “Цөмийн эсрэг голомт хөдөлгөөн”-нөөс “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top