Өнөөдөр: “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны нээлт болно

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

Өнөөдөр буюу есдүгээр сарын 15-нд болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

 9:40 цагт “Таван толгой түлш” компанийн хэрэглэгчид үйлчлэх төвд “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны нээлт болно.

10:00 цагт Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног, төхөөрөмж гардуулах арга хэмжээ болно.

10:00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд Төр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99827787, 99768798
10:00 цагт Улсын ерөнхий прокурорын газарт "Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, гавьяат жүжигчин Т.Ариунаа нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 89810249

11:00 цагт Сүхбаатарын талбайд Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо  “ОСНАА-орхигдуулж болохгүй салбар” хөдөлгөөн өрнүүлж, БХБЯ-ны сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт шаардлага хүргүүлнэ. Утас: 88362418   99053606
14:00 цагт МУИС-д тус сургууль, “Андореан” компанийн Монгол залуусын оюуны үнэлэмжийг дэлхийд хүргэх төслийн нээлт болно. Утас: 89111317

18.00 цагт "Чойжин ламын сүм" музейд 2011 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Үдшийн музей” үйл ажиллагаа болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(162.158.178.118) 2021 оны 09 сарын 15

Сайжруулсан түлш яриад байгаа баагийнууд эсгий гэртэй зууралдаж монголын хөгжлийг санаатай, санамсаргүй хойш нь чангаагчид. Тэд хэддүгээр зуунд яаж амьдраад байгаагаа мэддэггүй . Орчноо мэдэрдэггүй мэдрэл муутай малнууд.

0  |  0
Top