ӨНӨӨДӨР: АН-аас "Бензиний хомсдол бол хямралын эхлэл" сэдвээр мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 22-нд болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэе

9:00 цагт МУИС-ийн Номын санд тус сургуулийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн 30 жилийн ойд зориулсан OPEN MIND MONGOLIA 2021: “Supporting social well-being during and after Covid-19” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

10:00 цагт Монголын ахмадуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах талаар хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.

11:00 цагт Азийн Хөгжлийн банкнаас жил бүрийн намар шинэчлэн гаргадаг "Азийн Хөгжлийн Шинэчилсэн Төлөв" эдийн засгийн тайлангаа цахимаар танилцуулна.

11:00 цагт С.Зоригийн хөшөөтэй Ардчилсан намын байранд тус намаас "Бензиний хомсдол бол хямралын эхлэл" сэдвээр мэдээлэл хийнэ.

11:40 цагт “Интерном” номын дэлгүүрт шинжлэх ухааны доктор, профессор Н.Содномдоржийн "Орчин үеийн хөдөлмөрийн эдийн засаг" номын нээлт болно.

12:00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд #NoNaadam хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top