ӨНӨӨДӨР: “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн хаалтаа хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

Өнөөдөр /2021.09.23/ болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна.

9:00 цагт “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи" олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал болно. Утас:99820788, 99717977

9:00 цагт "Монголын уламжлалт нэгтгэмэл анагаах ухаан: Хөгжлийн ололт, чиг хандлага, хэтийн төлөв-1" олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал болно. Утас: 99192856

11:00 цагт Төрийн ордонд АН-ын удирдлагууд тус намын эв нэгдэл болон цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" үзэсгэлэн худалдааны хаалт болно.

14:00 цагт Сүхбаатарын талбайд Олон улсын дохионы хэлний өдөрт зориулсан “Өөдлөн дэвжсэн сонсголгүй олон нийтийг алдаршуулья” тайван жагсаал болно. 

15:00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборын баруун талд байрлах "Буман залуус" хороололд тус хороололд орон сууц худалдаж авсан ч гэрчилгээгээ авч чадаагүй байгаа иргэд жагсаал зохион байгуулна. Утас: 88050921, 94807380.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top