Өнөөдөр: Аялал жуулчлалын үзэсгэлэн болно

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27

Өнөөдөр буюу есдүгээр сарын 27-нд болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэе

10:00 цагт “Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” аялал жуулчлалын үзэсгэлэн өглөөний гудамжинд болно.

10:00 цагт “Русский Дом”-д Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах хөдөө аж ахуйн болон зам барилгын машин, тоног төхөөрөмжийн төрөлжсөн “Спецмаш-2021” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99049074, 99190746, 80465680

11:00 цагт “Аялал жуулчлал-гарц шийдэл” хэлэлцүүлэг "Новотел" зочид буудалд болно. утас: 99109816

12:00 цагт Өглөөний гудамжинд “Grand tour-2021” аялал жуулчлалын улсын олимпиадын шилдгүүдэд шагнал гардуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top