Афганистанд байдал хүндэрвэл Монгол ноолуурын үнэ нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

Афганистанд Талибууд засгийн эрхийг гартаа авснаас хойш тус улсын ирээдүй бүрхэг, тодорхойгүй болоод байгаа. Талибын Засгийн газар ямар шийдвэр гаргаж, ямар замаар хөгжихийг хэн ч мэдэхгүй байна.

Энэ тодорхой бус байдал дэлхийн загварын ертөнцөд өөрчлөлт оруулж магадгүй гэж Business of Fashion сэтгүүл бичжээ.

Учир нь Афганистан бол ноолуур үйлдвэрлэлээр Хятад, Монголын дараа гуравт ордог орон. Ноолуураар жилд 18 тэрбум ам.доллар олдог гэсэн мэдээлэл бий.

Талибанчууд одоогийн байдлаар эмэгтэйчүүдийг ажил хийхийг хориглож, гэртээ суудаг болгоод байгаа. Харин ноолуур боловсруулах үйлдвэрийн ажилчдын ихэнх нь эмэгтэйчүүд. Афганистаны ноолуур дэлхийд гарахаа болисноор одоо ноолуурын үнэ нэмэгдэж байгаа гэнэ. Ингэснээр загварын ертөнцөд ч өөрчлөлт гарах болоод байна.

Мөн Афганистанд 2016 оноос торгоны үйлдвэр эрчтэй хөгжсөн. Энэ үйлдвэрлэл зогсвол торгоны үнэ ч нэмэгдэж магадгүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top