ӨНӨӨДӨР: ЖДҮ эрхлэгчдийн нээлттэй өдөрлөг эхэлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

Өнөөдөр /2021.10.12/ болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт “Нэг ч ЖДҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” уриан дор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд эхэлнэ. Өдөрлөг аравдугаар сарын 12-14 өдрүүдэд үргэлжилнэ.

10:00 цагт Төрийн ордонд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11:00 цагт Барилга, хот байгуулалтын яамнаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 91119757  99010985

11:00 цагт Хөдөлмөрийн Үндэсний намаас УИХ-ын сонгуулийн 28-р тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ. Утас: 80024828

13:00 цагт Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар хэлэлцсэн асуудал, үр дүнгийн талаар “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурал шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Утас: 99122141, 98980404

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top