ӨНӨӨДӨР: “Бүрэн Монгол гэр” төслийг танилцуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 14-нд болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна.

10:00 цагт “Туушин” зочид буудалд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс “Бүрэн Монгол гэр” төслөө олон нийтэд танилцуулна.

11:00 цагт Ардчилсан намаас УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болж буй нөхөн сонгуулийн талаар “Шонхор” цамхагт мэдээлнэ.

11:00 цагт Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөллийн  үйл ажиллагааны баталгаа алдагдаж байгаа талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.

17:00 цагт Монголын урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерейд "Улаанбаатар” олон улсын XIII кино наадамтай холбоотой мэдээлэл өгнө.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top