ӨНӨӨДӨР: Хүний нөөцийн зөвлөгөөн болно

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 15

Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 15-нд болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэе.

10:00 цагт “Корпорэйт конвэйшн центр”-т Хүний нөөцийн ажилтны баярын өдөрт зориулсан “Хүний нөөцийн 5 дугаар зөвлөгөөн” болно. Утас: 99109816

11:00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11:00 цагт "Гүнжийн булаг"-т Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Ч.Галсанд БОАЖЯ-ны шагнал гардуулах ёслол болж, мод тарина.

12:00 цагт  Ардчилсан намын дарга С.Эрдэнэ,намын дотоод зөрчил шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн талаар болон цаг үеийн асуудлаар “Шонхор” цамхагт мэдээлэл хийнэ. Утас: 91000017

13:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд Шинэчлэн найруулсан "Хөдөлмөрийн хууль"-ийн сургалт болно. Утас: 99083143, 88263002

15:00 цагт "Буман залуус" хотхоны оршин суугчид хотхоныхоо гадна талбайд мэдэгдэл хийнэ. Энэ үеэр тэмцэгч Б.Жагарын цаг үеийн асуудал яригдана.  Утас: 94807380.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top