Өнөөдөр буюу аравдугаар сарын 19-нд болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Ковид-19 цар тахалтай холбогдуулан “Цар тахлыг хохирол багатай даван туулах арга зүй” сэдэвт онол практикийн бага хурлыг Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулна. Тус хуралд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдах ажилтнууд оролцоно.
11:00 цагт Урьдчилан хорих 461-р ангид хоригдож буй нэр бүхий иргэд болон тэднийг суллахыг шаардан өлсгөлөн зарласан иргэдийн асуудлаар УЕП-ын газарт АН-аас тавих шаардлага болон батлан даалтад авах хүсэлт гаргаж буй талаарх хэвлэлийн хурал Төрийн ордонд болно. Утас: 91000017
11:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэн О.Отгонтөгс сүүлийн үед болоод байгаа жагсаал цуглаануудын талаар баримт дэлгэнэ.
12:00 цагт Аялал жуулчлалын хөгжлийн төвд Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн “Аюулгүй аяллын шошго”-ын шаардлагыг хангасан “Нью жуулчин турс” ХХК компанид батламж гардуулах ёслол болно. Утас: 99339194
14:00 цагт Гадаад хэргийн яаманд Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд “Монгол-Оросын харилцаа 100 жилд” эрдэм шинжилгээний хурал болно.
Сэтгэгдэл ( 0 )