ӨНӨӨДӨР: Хилийн боомтод гацсан чингэлгийн талаар мэдээлнэ

2021 оны 10 сарын 21

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна.

(2021.10.21)

08:30 цагт Зам, тээврийн салбарт 2021 онд хийхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалт, түүний биелэлт, Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтод гацсан чингэлэг, ачаа тээвэр, Гашуунсухайтын нүүрс тээврийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Хурал ЗТХЯ-ны харьяа Авто тээврийн үндэсний төвд болно.

08:30 цагт 2022 онд БНХАУ-ын шанхай хотод болох “Дэлхийн ур чадварын 46 дахь тэмцээн”-д оролцох оролцогчийг сонгон шалгаруулах зорилготой ур чадварын түвшин тогтоох “Монгол ур чадвар”-2021 тэмцээний нээлт барилгын политехник коллежийн байранд болно. утас:99519677

9:00 цагт ШУТИС-ийн шинэ байранд “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал-2021” бага хурал болно. Утас: 99027019

10.00 цагт монгол улс нүб-д элссэний 60 жилийн ойн хүрээнд “НҮБ-д элссэн түүхэн үйл явц” номын нээлт гхя-нд болно.

11:00 цагт ШЕЗ-ийн байранд “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болно. Утас: 99122141, 98980404, 86050515

11:40 цагт Монголын Үндэсний Музейн Түр үзэсгэлэнгийн танхимд “Чингис хааны угсааны засаг ноёдын тамга” үзэсгэлэн, номын нээлт болно. үзэсгэлэн аравдугаар сарын 27-ыг хүртэл үргэлжилнэ.

12:00 цагт НОК-оос коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалтын талаар мэдээлэл хийнэ. 

15.00 цагт ГХЯ-нд “НҮБ-60 жил” гэрэл зургийн үзэсгэлэн, гэрэл зургийн цомгийн нээлт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top