ӨНӨӨДӨР: "Монголын аялал жуулчлалын форум-2021"  болно

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 26

Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 26-нд болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна.

9:00 цагт МҮХАҮТ-д “Монголын аялал жуулчлалын форум - 2021”  болно.

10:00 цагт Уран зургийн галерейд Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан “Зууны түүх-100 онцлох үйл явдал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

10:00 цагт НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан гаргаж буй “НҮБ-60” маркийн нээлт Гадаад хэргийн яаманд болно.

11:00 цагт МҮЭХ-нд Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлнэ. Утас: 99907026, 99082136

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top