ӨНӨӨДӨР: Барилгын материалыг татан авах талаар хуралдана

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.11.04)

9:00 цагт ГХЯ-нд Эрүүл мэндийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, УБТЗ-ын удирдлагууд эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ, үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэл, шуурхай татан авах талаар хуралдана.

9:00 цагт ШУТИС-ийн Номын санд Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУТИС, Хүмүүнлэгийн сургууль хамтран “Монголын түүх, соёлын аялал жуулчлал: Өнөөгийн байдал, хөгжлийн боломж” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Хурал 17:30 цаг хүртэл үргэлжилнэ.

10:00 цагт "Новотел" зочид буудалд нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засах, хамгаалах “Бүтээлч хот-Улаанбаатар” уулзалт болно.

11:00 цагт  АН-аас цаг үеийн асуудлаар "Шонхор" цамхагт мэдээлнэ.

12:00 цагт "Интерном" номын дэлгүүрийн төв салбарт "Орфей" театр, "Монсудар" хэвлэлийн газартай хамтран Ф.М.Достоевскийн “Гэмт хэрэг ба ял шийтгэл” роман болон "Гэм зэм" жүжгийн нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Утас: 96696674

14:00 цагт ГХЯ-нд барилгын салбарт үүсээд байгаа нөхцөл байдал болон нэн яаралтай бараа бүтээгдэхүүнийг татан авах талаар хурал болно.

14:00 цагт "Туушин" зочид буудалд “Боловсролын төсөв, санхүүжилтэд үзүүлэх Монгол Улсын нийт өрийн нөлөө” судалгааны нээлт болно. Утас: 88053903

14:00 цагт “Монгол-Хятадын технологи дамжуулах төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төвд болно. Утас: 88023300

14:00 цагт "Новотел" зочид буудалд Соёлын яам, ГХЯ-наас “Соёлын үйлдвэрлэл ба гадаад хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top