ӨНӨӨДӨР: “КОВИД-19”-ийн эсрэг нэмэлт тунгийн талаарх сургалт болно

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.11.12)

10:00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд Хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн ойд зориулсан номын худалдаа болно. Утас: 96455505

10:00 цагт Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы А танхимд “Буддын шашин ба Археологи” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88048481, 98880050

11:00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11:00 цагт “Norphei” галерейд Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс "Бидний бахархал-Монголын нууц товчоон" хүүхдийн гар зургийн үзэсгэлэн зохион байгуулна.

12:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "Даяар Монгол" хөдөлгөөн, "Хөх Монгол" бүлгэмээс өнөөгийн тэмцэгчдийн талаар мэдээлэл хийнэ

12:00 цагт МҮЭСТО-нд  Цэргийн төв эмнэлгийн 100 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болно.

13:00 цагт "Cinemanext" кино театрт “No rules” УСК-ны нээлт болно.

14:00 цагт “Blue Sky” зочид буудалд “КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулалтын нэмэлт тунгийн талаар мэдээлэл хуваалцах сургалт болно. Утас: 91118403

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top