ӨНӨӨДӨР: "Ойн салбарын үндэсний чуулган" болно

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаарх мэдээллийг хүргэж байна. (2021.11.15)

09:00 цагт МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор "Ойн салбарын үндэсний чуулган" Төрийн ордны их танхимд болно. МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн засаг дарга нар болон Ойн салбарын эрдэмтэн судлаачид, орон нутгийн ойн ангиудын төлөөлөл зэрэг 800 орчим хүн оролцоно. Холбогдох утас: 94044104

10:00 цагт Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Монголын номын сан 100 жилд” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

11:00 цагт ҮСХ-ноос аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээлнэ.

11.40 цагт Монголын театрын музейд "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Пөөдөө" тайз, дэлгэцийн хосолмол бүтээл туурвих төслийн үзэсгэлэнгийн нээлт болно. Холбогдох утас: 99849000, 88880948

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top