ӨНӨӨДӨР: Эмийн сангуудад хийсэн шалгалтын талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.11.16)

10:00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 99176798

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Соёлын өв, бурхан шашины цаг үеийн асуудлаар Бурхан шашинтны шинэ хүрээ хийдийн хамба лам З.Санждорж мэдээлэл хийнэ.

ТӨРИЙН ОРДОНД: 

9:00 цагт "Жанжин Д.Сүхбаатар" танхимд Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах томилгооны сонсгол зохион байгуулна.

10:00 цагт “Их засаг” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

14:00 цагт  “Үндсэн хууль” танхимд Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

14:30 цагт “Их засаг” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

15:00 цагт “Үндсэн хууль” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

16:00 цагт “Их засаг” танхимд Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо хуралдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top