ӨНӨӨДӨР: Энэ оны эхний арван сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаарх мэдээллийг хүргэж байна. (2021.11.17)


9:00 цагт “Туушин” зочид буудалд Монголын тогтвортой санхүүгийн форумын “Санхүүгийн салбарт жендерийн асуудлыг түгээн нутагшуулах” салбар хэлэлцүүлэг болно.

10:00 цагт “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд дүрслэх урлагийн үзэсгэлэн, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах "Art week 2021 - Дүрслэх урлагийн долоо хоног"-ийн нээлт болно. Холбогдох утас: 99849000, 88880948

10:30 цагт Улаанбаатар хотын төв номын санд "Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд "Хүртээмжтэй номын сан" харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сангийн үйлчилгээг танилцуулах өдөрлөг болно. Холбогдох утас: 99012781

11:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэд “Фашистуудын хайраар дутахгүй” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт ҮСХ-нд Монгол Улсын 2021 оны эхний арван сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулах хэвлэлийн хурал болно.

12:00 цагт Монгол Улсын консерваторийн байранд Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын III уралдааны хэвлэлийн хурал болно. Холбогдох утас: 88088868

17:00 цагт Эрх зүйн зөвлөгөө, сургалт болно. Иргэд үнэгүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top