ӨНӨӨДӨР:  ШУА-ийн 60 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн их чуулган болно

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаарх мэдээллийг хүргэж байна. (2021.11.18)


9:00 цагт Үндэсний номын санд “Үнэт ховор номын музей” үзэсгэлэн, “Монгол толь” аппликейшний нээлт, “Монголчуудын бичиг үсгийн дурсгал” цуврал контентын танилцуулга болно. Утас: 89098515

9:00 цагт Баянхошуу дэд төвийн Бизнес инкубатор төвд барилгын салбарын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Ногоон барилга, түүний үнэлгээний системүүд EDGE Ногоон барилгын программ хангамж, стандарт, үнэлгээний систем” форум болно. Утас: 88104671, 99086836

9:00 цагт "Шангри-Ла" зочид буудалд "Орон сууц ба Санхүүжилт" хэлэлцүүлэг болно.

9:00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгийн хурлын танхимд ДЭМБ-тай хамтран зохион байгуулж буй “Бие бялдар сэргээн засах нийгэмлэгийн 10 жилийн ойн хурал зөвлөлгөөн” болно. Утас: 88106968

10:00 цагт Улаанбаатар дахь Русский домд “Соёлын бүтээлч сар”-ын "Сэтгэл ариусгах урлаг буюу урлаг, соёл, гэгээрлийн долоо хоног"-ийн хүрээнд "Хүүхэд ба ном" үйл ажиллагаа болно.

11:00 цагт ШУА-ийн байранд тус академийн 60 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн их чуулган болно.  Утас: 98119897, 99717977

11:00 цагт "Туушин" зочид буудалд Монгол, Унгарын бизнес эрхлэгчдийн хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий "Унгарын хөдөө аж ахуй" форум болно.

11:00 цагт АН-ын байранд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top