ӨНӨӨДӨР: Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XII форум болно

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.11.24)


9:00 цагт МУИС-ийн Номын санд Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XII форум болно.

9:00 цагт Соёлын төв өргөөнд Соёлын яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран соёлын салбар, нийслэлийн төрийн байгууллагуудын "Эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөн"-ийг  зохион байгуулна. Утас: 91115981

10:00 цагт "Мишээл экспо" төвд "Халамжаас - хөдөлмөрт"  өдөрлөг болно. Энэ үеэр 80 гаруй байгууллага нээлттэй ажлын байраа танилцуулна.

10:30 цагт “Эрдэнэсийн хүрээ” урлаг, уран бичлэгийн төвийн арт терапи сургалтын үр дүнг танилцуулах үзэсгэлэнг зохион байгуулагчид "Монгол ньюс" мэдээллийн төвд  хэвлэлийн хурал  хийнэ.

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд НҮБ-аас энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-нд зохион байгуулах Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны талаар танилцуулна.

11:00 цагт МҮЭСТО-д Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Төрийн үйлчилгээний байгууллагын 1-3 дугаар зэрэглэлийн ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэхтэй холбогдуулан үүсээд буй нөхцөл байдлын талаар Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99295063  88007709

11:00 цагт Гадаад хэргийн яаманд Бүгд найрамдах Энэтхэг улсын Гадаад харилцааны төрийн сайд Д.Р.Ражкумар Ранжан Сингхийн Монгол Улсад хийх айлчлал эхэлнэ.

11:30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Мөрөөдлийн театр”-ын 10 жилийн ойн талаар тус театрын жүжигчид мэдээлэл хийнэ.

12:00 цагт Зарим аж ахуйн нэгж цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж байгаа талаараа "Монгол ньюс" мэдээллийн төвд  хэвлэлийн хурал хийнэ.

14:00 цагт Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын уран дарханы "Түмэн Эрдэнэс" холбооноос харилцагчидтайгаа уулзах "Сорьц-2021" өдөрлөгийг Zoom платформыг ашиглан цахимаар зохион байгуулна.

14:00 цагт ЦДБЭЧ-ын байранд "Дорнод монголын хосгүй авьяастан-Г.Дарамзагдын амьдрал, уран бүтээл судлал-2021" эрдэм шинжилгээний бага хурал болно.

15:00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" арт галерейд “Монгол туургатны өв соёл" олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадмын үзэсгэлэнгийн нээлт, шагнал гардуулах ёслол болно.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top