ӨНӨӨДӨР: "Гэм зэм" постдрамын жүжиг тоглоно

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 25

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.11.25)


9:30 цагт “Туушин” зочид буудалд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлт болно. Утас: 99088148

10:00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны А зааланд "МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг" гардуулах ёслол болно.

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд үндэсний хувцас үйлдвэрлэгчид болон Оёдлын холбооноос “Дээлтэй даваа гараг” үндэсний уриалгаа танилцуулна.

11:00 цагт Монголын театрын музейд "Монгол цирк 80 жил” дүрслэх урлагийн үзэсгэлэн, “Циркус хадгаа” хувийн цуглуулга, “Би цирк үзмээр байна” гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11:00 цагт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд "Эрдмийн хишиг" тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулна. Утас: 80204691

11:00 цагт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлжэгч агентлаг Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн нээлт болно.

11:30 цагт Иргэд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Үндсэн хууль зөрчсөн асуудлын талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлнэ.

11:30 цагт МУИС-ийн хичээлийн I байранд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болно.

19:00 цагт Улаанбаатар дахь Русский домд "Гэм зэм" романаас сэдэвлэсэн "Гэм зэм" постдрамын жүжиг тоглоно.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top