ӨНӨӨДӨР: Гоёлын даашинз танилцуулах “Floraison fashion show” болно

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 29

Өнөөдөр болох үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.11.29)


9:00 цагт Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн анхдагч хуулийн төсөл, үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг "Туушин" зочид буудалд болно.

10:00 цагт Улсын төв номын санд Архивын ховор сурвалжуудыг эмхэтгэсэн "Монгол нутгийн зураг" 3 боть номын нээлт болно.

11:00 цагт Иргэн Г.Хажидмаа Нийслэлийн захирагчийн ажлын албаны гадна суулт зарлана. 

12:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "Эхлэл брэнд", "Том амжилт" компаниас "Хулан-22" гар утас, "Амжилт" сургуулийн систем, "Эхлэл" гар утасны дагалдах хэрэгслийг олон улсын зах зээлд нэвтрүүлж буй талаар мэдээлнэ.

12:30 цагт "Туушин" зочид буудалд “Кино урлагийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Соёлын яамнаас авч хэрэгжүүлж байгаа ажил” хэлэлцүүлэг болно.

12:30 цагт Хөгжмийн салбарын олон улсын хэлэлцүүлэг "Туушин" зочид буудалд болно.

18:00 цагт "Corporate convention centre"-т үндэсний үйлдвэрлэгчдийн урласан 200 гаруй гоёлын даашинзыг танилцуулах “floraison fashion show” болно.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top