ӨНӨӨДӨР: Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.11.30)


9:00 цагт МҮХАҮТ-д “Комплаенс, бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган” болно.

9:00 цагт "Новотел" зочид буудалд “Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг туршлага солилцох форум” болно. 

9:30 цагт Монголбанкны Г байранд "Банкны ажилтны жишиг суурь шаардлагыг стандарт сургалтаар хангуулах төсөл"-ийн эхний шатны үр дүнг танилцуулах хэвлэлийн хурал болно. Утас: 99053793,  91118608

10:00 цагт Азийн сангийн хэрэгжүүлж буй “Хууль бус уул уурхайн үйл ажиллагаатай тэмцэх чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд "Уул уурхайн засаглал ба Ил тод байдал" сэдэвт цахим семинар болно.

11:00 цагт "Шангри-Ла" зочид буудалд Монгол Улсын Эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан болон Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлэг болно. Утас: 91914286, 88035121

12:00 цагт Монголын Үндэсний музейд "Хүннү-Археологийн шинэ нээлт" тусгай үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99717977

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top